Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлж байна гэв

Ю.НЯМГЭРЭЛ

“Газрыг шударгаар хувьчлахын төлөө”  төрийн бус байгууллага өчигдөр мэдэгдэл хийлээ. Энэ байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон гэрээгээр баталгаажсан хүний эрхийг хамгаалан тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ утгаараа “Монголчууд бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх сонголтыг хийгээд, гуч шахам жил болж байгаа ч ардчилал, хүний эрхийн баталгаа болсон хуулийн засаглал алдагдаж байгаа” хэмээн үзэх болжээ.
Тухайлбал, “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хуулийн дагуу шударгаар шалгаж илрүүлэхийн оронд урьдаас зориуд төлөвлөн нууцын зэрэглэлд хамруулж уг хэргээр дөрөөлөн, Ардчилсан хувьсгалын анхдагчын нэг Э.Бат-Үүлийг ямар ч аргаар хамаагүй улс төрийн тавцангаас буулгах гэсэн увайгүй оролдлого хийж байна” гэж үзэх болжээ.

Мөн тэд 2000 оноос хойш сонгуультай холбоотойгоор ийм хилс хэрэгт Э.Бат-Үүлийг гүтгэж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд 2000 онд Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгийн 43-р тойрогт нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгааныхаа сүүлийн өдөр ажиллаж байхад түүнийг гүтгэж байсн тухай ярьсан юм. Тухайн үед “Э.Бат-Үүл ялагдагч болно. Ялагдагчаасаа ялтан болоход нэг алхамын зайтай” боллоо гэсэн бичгийг тарааж байсан байна. Харин энэ удаад орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбогдуулан, ахин ийм хэрэг гарч байна гэж үзэж байгаа юм байна. Тиймээс улс төрийн хүчний далд дарамт, нөлөөллөөр ажиллаж, хүний эрх, эрх чөлөөнд халдаж хуулийн засаглалыг доройтуулж байгаа үйлдлээ зогсоохыг хууль, хяналтын байгууллагаас шаардаж байгаагаа “Газар” хөдөлгөөн төрийн бус байгууллага хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан