Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан ирэх долоо хоногт болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийхэн  төв талбайг Д.Сүхбаатарын  гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай,  дараагийнхан  НИТХ- ын  ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.

 Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр  хэлэхдээ” НИТХ- ын  Тэргүүлэгчдийн  2013 оны  79 дүгээр тогтоолоор  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн  Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг.  Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн  Их жанжины удам болох иргэн З. Хайдар  2015 онд Захираагын хэргийн  анхан шатны шүүхэд   нэхэмжлэл гаргажээ.   Нэхэмжлэлийн дагуу  3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан  хэлэлцээд  шийдвэрээ гаргасан байна.  Шүүхийн шийдвэрээр   НИТХ ын  79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн,  Их  жанжин  Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн  юм.   Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрсөнөө баталсан болно.  Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу  Жанжин  Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг  танилцуулж байна “ гэлээ.  Хуралдаанд оролцсон  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар  2013 оны  79 дүгээр тогтоолыг  хүчингүйд тооцож,  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.

 Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  ээлжит   хуралдааны товыг хэлэлцээд  ирэх долоо хоногт буюу  9 дүгээр сарын  22 ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан