Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нью-Йоркт марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт болов

Нью-Йоркийн Манхэттэнд жил болгон зохион байгуулагддаг буяны марафон гүйлт эхлэхийн өмнө дэлбэрэлт болж 29 хүн шархадсан байна. Жил болгон зохион байгуулагддаг арга хэмжээний үеэр, ижил хүйстнүүдийн цуглардаг бар ба дэлгүүр, зоогийн газрын ойролцоо хогийн саванд тэсрэх бөмбөг байрлуулсан, олон шархадсан зэрэг үндэслэлээр энэхүү дэлбэрэлтийг урьдаас зохион байгуулсан ажиллагаа гэдэг дүгнэлтийг АНУ-ын цагдаа нар гаргажээ.
Цагдаа нар хэргийн газар үзлэг хийхдээ дэлбэрсэн төхөөрөмжтэй холбоотой бас нэгэн төхөөрөмж илрүүлсэн нь тус дэлбэрэлтийг урьдаас сайтар зохион байгуулсан үйлдэл байсан гэсэн дүгнэлт хийхэд нөлөөлжээ.
Нью-Йоркт жил болгон явагддаг марафон гүйлт нь “World Marathon Majors” нэртэй олон улсын цуврал арга хэмжээний нэгд багтдаг. Энэхүү цувралд гүйлтэд Нью-Йоркийн марафоноос гадна Бостон, Лондон, Берлин, Чикаго, Токио хотуудад жил болгон явагддаг марафон багтдаг. Тамирчид эдгээр гүйлтэд оролцон 1-5 дугаар байр эзэлбэл оноо өгч, дэлхийн марафон гүйлтийн жагсаалт дахь рейтингийг өсгөдөг. Эдгээр марафон гүйлт нь хүмүүнлэгийн үйл хэрэгт хандив цуглуулах зорилготой байдаг. Нью-Йьоркийн энэ жилийн уралдаанд оролцсон хүмүүс эрх авахын тулд тус бүрс 720 ам.доллар төлсөн юм байна.
Нью-Йоркийн марафонд энэ жилийн уралдаанд олон хүн оролцон уралдсан бөгөөд тэднийг харах гэж 2 сая гаруй хүн цугласан байжээ.
2013 онд Бостоны марафон гүйлтийн үеэр Оросын Чеченээс гаралтай ах дүү хоёр бөмбөг дэлбэлсэн явдал олныг ихэд цочирдуулж байсан. Тэр явдлаас хойш олон зуун мянган хүн оролцдог гүйлтийн үеэр авдаг хамгаалтыг арга хэмжээг чангаруулаад байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан