Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Нью-Йоркт болсон дэлбэрэлтийн улмаас таван хүнийг сэжиглэн баривчилжээ

Б.БАДРАЛ


Нью-Жерси, Нью-Йорк хотуудад буяны марафон гүйлт эхлэхийн өмнө болсон хоёр дэлбэрэлт Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гол сэдэв болов. 17-нд Нью-Жерсид болсон дэлбэрэлтээр хэн ч гэмтэж бэртээгүй бол 18-нд Нью-Йоркт болсон дэлбэрэлтийн улмаас 29 хүн шархадсан юм. Нью-Йоркт болсон дэлбэрэлтийн хэрэгт сэжиглэн таван хүнийг баривчилсан тухай “ABC News” мэдээлсэн. Сэжигтнүүдийг Бруклин ба Стейтен-Айлендыг холбосон гүүрэн дээр байхад нь ХМТ ба цагдаагийн ажилтнууд баривчилсан аж. Гэтэл “Ройтер” агентлаг  энэ мэдээллийг үгүйсгэн ХМТ нь ямар ч баривчилгаа явагдаагүй гэж мэдэгдсэн гэлээ. Зарим сайт нь ХМТ-ий ажилтнууд гудамжны хяналтын камерт хадгалагдсан үл мэдэгдэх хүмүүс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг гарган гудамжинд байршуулж байгаа бичлэгийг шалгаж байгаа тухай мэдээлж байна. “Fox News” суваг нь Нью-Жерси, Нью-Йоркт дэлбэрсэн бөмбөгийг нэг хүн угсарсан байж магадгүй гэсэн мэдээлэл цацахад “New York Times” сонин нь мөрдөн байцаалт бөмбөгийг угсарсан хүмүүстэй холбоотой ямар нэг дүгнэлт хараахан гаргаагүй байгаа гэж.
Үүнээс гадна өөрийгөө бөмбөг угсарсан гэж интернэтээр дамжуулан хийсэн мэдэгдлийг цагдаа нар шалгаж байгаа тухай мэдээ ирж байна. Өөрийгөө дэлбэлэгч гэж нэрлэсэн этгээд нь бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүст үл тоосон байдлаар ханддаг нийгмийг үзэн яддаг болохоор дэлбэрэлт үйлдсэн гэж мэдэгдсэн байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан