Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 15 мянга 209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ
Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, нэгтгэжээ. Энэ удаагийн сонгуульд 7006 мандатад 15 мянга 209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж.  Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй суманд нийтдээ 1792 тойрогт сонгуулийн санал хураалт явуулахаар хуваагдсан юм. Олон сумтай Төв 1107, Хөвсгөл аймагт 1100 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Зарим дүүрэг, сумдад нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэх асуудалд цөөнгүй маргаан гарч байсан.  
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн хуульд заасны дагуу санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-29-ний хооронд олгоно. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нээс эхэлж, 17-ны өдрөөр дуусна. Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох ажил өчигдрөөс эхэлж байгаа юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ долоо хоногийн сүүлчээр хүргүүлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан