Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Автобусны буудлууд интернэттэй болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“JCDECAUX” нь монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг аэ. Мөн 20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна. Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбарыг барьж зургаан тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ноён Жан Мари энэ хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбар байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. “JCDECAUX” нь монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг аэ. Мөн 20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна. Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбарыг барьж зургаан тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ноён Жан Мари энэ хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбар байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.
0 Сэтгэгдэл


















