Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Тувад гурван настай хүү ойд төөрч гурав хоноод эрүүл саруул олджээ

ОХУ-ын Тувагийн Пий-Хемскийн районы Хут тосгоны гурван настай хүү ойд төөрөөд гурав хоногийн дараа эрүүл саруул олдсон байна.
Аав ээж нь оюутан болохоор жаал хүү эмээтэйгээ хамт амьдардаг байж. Жаал хүү нохойтой тоглож байгаад түүнийхээ хойноос явсаар ойд ороод төөрч орхисон байна.

Хүүг алга болсон тухай мэдээлэл аваад цагдаагийнхан тосгоны 63 байшинг шалгаж үзээд байхгүй болохоор нь хэдэн хэсэг болон ойролцоох газрыг самнаж эхэлсэн байна. Хууль сахиулагчид нутгийнхан, сайн дурынхан нийлээд 30 хавтгай дөрвөлжин км газрыг самнаж хоёр дахь хоногоос нь нисдэг тэргээд 125 хавтгай дөрвөлжин км газрыг тандан хайжээ.
Ингээд гурав дахь хоног дээр нь хүүг тосгоноос гурван км орчим газар гүн ойгоос олоход эрүүл саруул байжээ.

“Ёстой азтай тохиолдол. Жаал хүү олдмогцоо эмээгээ дуудаа, өөрийн тоглоомон машинаа хаана байна гэж асуусан” гэж Тувагийн ДЯЯ-ны хэвлэлийн албаны ажилтан Аржаан Чакчин ярьжээ.
Жаал хүү “Халаасанд байсан шоколадаа идэж дуусаад, яваад л байсан. Дараа нь ядраад унтаад өгсөн байна. Харин навчистай, хуура йгазар олж унтсан байсан” гэж Тувагийн Онцгой байдлын газрын дарга Аяс Сарыглар ярьсан байна.
Гурван настай Церинг одоо эмнэлэгт авчран тэнхүүлэх арга хэмжээ авч байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
tagiin anchnii huu baina daa
xyyee uamar xoorxon aztai um be burxan ibeesen bna texer burxan gej bga bizdee
Хамгийн их уншсан