Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Нара: Өөрийн өчүүхнийг мэдэх тэр мэдрэмж...

УИХ-д нэр дэвшиж, бас ч үгүй өөрийгөө хоосон толгойтнуудаас дөнгүүр болохоо харуулж чадсан дуучин Нара фэйсбүүк идэвхтэй хэрэглэгч. Өөрт төрсөн санаа бодлоо бусадтай хуваалцаж, үргэлж шинэ соргог мэдээ мэдээлэл эрэлийлж байдаг тэрээр хэдхэн хоногийн өмнө Бали арлыг зорьж буйгаа мэдэгдсэн. Харин өчигдөр фэйсбүүк найзууддаа аяллынхаа сонин хачинаас ийн хуваалцав. “Байгаль дэлхий маань бидэнд хайр ивээлээ харамгүй хайрласан ч эх дэлхийтэйгээ зүй бус харьцдаг нь тоо томшгүй. Байгальд ээлтэй хамгийн том бизнес бол аялал жуулчлал юм. Эх сайхан Монгол нутгийнхаа цэлгэр талыг хараад сэвшээ салхийг амтлан зогсохдоо огшиж, нулимс цийлэгнэх тэр мэдрэмж Бали арлын толин далай, цэнхэр тэнгэрийг харахад ч мөн адил мэдрэгдэнэ. Эх дэлхийнхээ үзэсгэлэн гоог бишрэх бүрийд өөрийн өчүүхнийг ойлгон ухаарч уужуу болохыг улам тэмүүлнэ. Аялал хүнд мэдрэмж, дурсамж, ухаарал өгдөг. Хүний амьдралд сайхан эх орон, сайхан гэр бүл, ам бүлээрээ дулаан амьдрах гэр, хөлөө жийгээд унтах ор, нөмрөөд хэвтэх хөнжил, хөл хучих үр хүүхэд, хажууд түших хань ижлээс илүү зүйл хэрэггүй мэт. Энэ аялал надад байгальд ээлтэй бизнес болох аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хэчнээн чухал болохыг гүн ухаарууллаа. Хэдэн жилийн өмнө бөмбөгдөлтөд өртөн асар их хохирол амссан ч маш хурдан хөл дээрээ босч чадсан Балиг дэлхийн мянга мянган жуулчид зорьсон хэвээр л байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Ybayaraa
Ug n uuruu l hund hereggui hun dee arhi uuhaa bolison bol chamd l heregtei
2016.09.23