Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Британийн тагнуулын алба хакеруудын дайралтаас хамгаална
Б.БАДРАЛ

Британийн Гадаад тагнуулын алба “MI6” нь дэлхийг бүрхээд байгаад алан хядлагатай тэмцэх зорилгоор нь 2020 оноос өмнө ажилтнуудынхаа тоог 1000-аар нэмэхээр болсон тухай “Times” сонин мэдээллээ. Ингэснээр “MI6”-ийн албан хаагчдын тоо 3,5 мянгад хүрэх юм.

Британийн сөрөг тагнуул, гадаад тагнуул, Төрийн холбооны удирдах газрын ажилтнуудын тоог 15 хувиар буюу 1900 хүнээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн жил мэдэгдэж байсан нь ийнхүү хэрэгжиж эхэлсэн бололтой.
“MI6” нь боломжит аюул заналхийлэл ба дэмжигч нарыг тодорхойлох зорилгоор асар их хэмжээтэй тоон өгөгдөл боловсруулах шаардлагатай болдог тул цаашид үйл ажиллагаагаа илүү үр ашигтай болгохын тулд ажилтнуудынхаа тоог ингэж нэмэхээс өөр аргагүй гэнэ.

Тус албаны дарга Алекс Янгер нь “эсрэг талынхан маань бидний хэрхэн ажиллаж байгааг ил харах боломж олгодог аюулыг тоон ертөнц агуулж байгаа тул бид ажиллаж байгаа арга барилаа бүхлээр нь өөрчлөх шаардлагатай боллоо” гэжээ.
Үүнээс гадна Британий 2020 он хүртэл алан хядлагатай тэмцэх тусгай хүчний санхүүжилтийг хоёр тэрбум фунтээр нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ мөнгөний багагүй хэсэг нь кибер дайралтаас хамгаалахад зарцуулагдана.

Оросын тусгай албадыг сүүлийн үед орон орны Засгийн газар, нөлөө бүхий намуудын сервер рүү хакер дайралт хийж байна гэж буруутгах явдал асар нэмэгдсэн нь Өрнөдийн орнуудыг энэ мэтээр кибер дайралтыг эсэргүүцэх ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд багагүй нөлөөлж байгаа бололтой. Саяхан гэхэд л Германы парламентын гишүүд, намуудын серверүүд “АРТ28” нэртэй хакер бүлэглэлийн дайралтад өртсөн тухай мэдээ дуулиан тарьж байна. Энэхүү дайралтыг хийсэн гэх “АРТ28”  бүлэглэлийг Оросын тагнуулын албад байгуулж ажилладаг гэж Германы шинжээчид үзжээ. Хөдөлшгүй нотлох баримт үгүй байгаа ч энэ бүлэглэлийн хакерууд ямагт даваагаас баасан гарагуудад, Москвагийн цагаар 8:00-17:00 цагийн үед дайралт хийдэг, хулгайн программын тохиргоо нь орос хэл дээр байдаг гэсэн онцлогтой тул Оросын тагнуулын албаны ажилтнууд гэж сэрдэх нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Германы улстөрчдийн эсрэг хийсэн ээлжит дайралт нь эдгээр шинж тэмдэгийг бүгдийг агуулж байсан тул Оросын тусгай албадыг буруутгаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Германы улс төрийн намууд, парламент, Засгийн газрыг хамгаалах шаардлагатай байгаа тухай албаны хүмүүс ярьсан байна.

Иймд тун удахгүй Германы тусгай албад ч кибер дайралтаас хамгаалахын тулд санхүүжилтээ нэмэх шийдвэр гаргаж магадгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан