Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Жозеф Байден: Өдөр болгон Герман, Франц, Италид дарамт үзүүлдэг


Б.БАДРАЛ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Европын холбоог Оросын эсрэг хоригоо цуцалж магадгүй байгаа тухай Порошенкод анхааруулав. Тэрээр Олон улсын харилцааны зөвлөлд оролцон үг хэлэхдээ “Украйнаас Европын холбоонд шалтаг л гаргаж өгөх төдийд л хамгийн цөөндөө таван улс “Бид Москвагийн эсрэг хоригоос гарлаа” гэж хэлэхэд бэлэн байгааг бид мэднэ” гэжээ. Мөн Украйны удирдлагатай ярьж өөрчлөлтийг илүү шийдэмгий хийхийг шаардах, Оросын эсрэг хоригийг хадгалж үлдэхийн тулд Герман, Франц, Италид дарамт шахалт үзүүлэх зорилгоор 2014 оноос хойш өдөр болгон олон цаг утсаар ярьдаг болсон тухайгаа ярьсан байна. Ингэж өдөр болгон олон цагаар шахалт үзүүлж байгаа ч гэлээ Европын холбоог Украйны төлөө тэмцэх хүсэлгүй байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрээр  “Европт одоо “Ерөнхийлөгчийг нь солих хүртэл Украйн чинь Оросынх байсан. Оросууд тэнд зөндөө утсан хүүхэлдээтэй. Ялгаа юу байна, одоо яах гээд биднийг хориг арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцуулаад байгаа юм бэ?” гэсэн яриа давамгайлж байгаа” гэжээ.

Европын холбоо, АНУ нь Украйны зүүн нутагт болж байгаа мөргөлдөөн ба Крымийн хойгийг нэгтгэсэн явдалд Оросыг буруутган эдийн засаг, санхүү, улс төрийн хориг арга хэмжээ авсан.

Гэвч хоригийн улмаас Европын холбооны үйлдвэрлэгч ба газар тариалан эрхлэгчид их хохирол амсч байна гэсэн шалтгаанаар цуцлах уриалга удаа дараалан гарч байгаа. Хамгийн сүүлд есдүгээр сарын 20-нд Кипрын Ерөнхийлөгч Никос Анастасиадис нь Европын холбоо ба ОХУ-ын харилцаан дахь асуудлыг шийдэхэд хориг арга хэмжээ саад болж байгаа тул цуцлахыг уриалсан юм.
Энэ оны есдүгээр сарын сарын 15-нд Европын холбоо нь Украйн ба Оросын зарим иргэд ба үйлдвэрүүдийн эсрэг хоригийг 2017 оны гуравдугаар сарын 15 хүртэл, Оросын эдийн засгийн зарим салбарын эсрэг хязгаарлалтыг 2017 оны нэгдүгээр сарын 31 хүртэл, Крымийн хойгийн эсрэг хоригийг 2017 оны зургадугаар сарын 23 хүртэл сунгасан. Үүний хариуд Орос нь АНУ, Европын холбоон гишүүн орнууд ба Канад, Австрали, Украйн, Албани, Черногор, Исланд, Лихтенштейн улсуудын эсрэг аваад байсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох хоригийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан