96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулна

Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж иргэд олон нийтэд гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах талаар мэдлэг олгох гэж байна. Нийт 52 өрөө бүхий тус сургалтын төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр зэрэг хичээлийн бусад танхимуудаар иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно.

Сургалтанд төлөвлөгөөний дагуу тусгай хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдана. Сургууль, цэцэрлэгийн сурагчдыг сургалтанд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулах, хамтран ажиллах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Болосролын газрын удирдлагуудын 3 удаагийн уулзалт зөвлөгөөн болж хамтран ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамтарсан уулзалтыг нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа. Уулзалтад сургууль, цэцэрлэгийн төлөөлөл 60 гаруй захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан нар сургалтын төвийг үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл