Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Халхголтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн төвд ирсэн даруйдаа Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, нутгийн иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас хийж байгаа ажил, цаашдын зорилтынхоо талаар танилцуулж эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байгааг хэллээ. Төр, засаг тогтвортой байх, хууль хяналтын байгууллага нь шалгана гэх мэтээр дарамт, хүндрэл учруулдаггүй, төрийн албаны хүнд суртлаас болж төлөвлөсөн ажил сунжирдаг өнөөгийн байдлыг өөрчлөхийг хөрөнгө оруулагчид хүсч байгаа учир энэ чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар ганцаараа зүтгэх бус, иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтэээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад чухал нэмэр гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Дорнодчууд, ялангуяа Халхгол сумын иргэд Халхголд чөлөөт бүс байгуулах, үндэсний бүтээн байгуулалт хөтөлбөр нэрийн дор өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолын хүрээнд газар нутгийг нь зарсан, худалдсан хэмээн ихээхэн бухимдаж, энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг хүсч байлаа. Энэ нутагт 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь яригдаж байсан ч одоо 320 мянган га болж нэмэгдсэн байна. Иймээс өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халхголын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нутаг болгоно. Ингэхдээ нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана  гэдгээ Ерөнхий сайд хэллээ.  

Амьдрал ахуй хүндэрсэн, төрийн албаны хүнд суртал их, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу гэдгийг иргэд сануулж, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанид ажиллах монгол ажилчдын тоог нэмэх, газрын тос тээвэрлэх хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй учир байгаль орчинд асар их хохирол учруулж байгаад арга хэмжээ авахыг хүсч байлаа.

Засгийн газрын хувьд гүйцэтгэл нь өндөр хувьтай ч он дамжсан, царцсан обьектуудыг эхний ээлжинд  ашиглалтад оруулахын төлөө байна. Ялангуяа ирэх жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг өргөтгөж эхэлнэ гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан