Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
“Кинг-Конг”-ийн дурлалт бүсгүй Наоми мэндэлжээ
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Наоми Уоттс 1968 оны энэ өдөр Английн Кент гүнлэгийн Шорехейм хэмээх хотод төржээ. Наоми багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан гэдэг. Тийм ч учраас жүжигчний мэргэжлээр суралцжээ. Сургуулиа дүүргээд байнгын тогтвортой орлоготой ажил хайж, энд тэндхийн сонгон шалгаруулалтад ороцлож байхдаа Николь Кидмантай танилцсан байна. Тэр цагаас өнөөг хүртэл дотно нөхөрлөдөг аж. Улмаар 1986 онд “Зөвхөн хайрын төлөө” кинонд анхны туслах дүрээ бүтээжээ. Харин “Малхолландын жолоодлого” киноны гол дүрд тоглосон нь түүнд алдар нэрийг авчирсан юм. Дэвид Линчийн энэхүү кино “Оскар”-т нэр дэвшиж, Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг авч, кино шүүмжлэгчдийн зүгээс Наомиг ихэд үнэлсэн байдаг. Ийнхүү 33 насандаа Холливудад байр сууриа олсон түүнийг Христийн настай шинэ од хэмээн хэвлэлээр бичдэг байжээ. Гэхдээ 2005 онд “Кинг-Конг” кинонд тоглосон нь төсөөлж ч байгаагүй алдар хүндийг авчирсан юм. Питер Жексоны найруулсан уг кинонд Наоми аварга том сармагчин Кинг-Конгийн дурлалт бүсгүй Энн Дэрроугийн дүрд маш чадварлаг тоглосон билээ.

0 Сэтгэгдэл