Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ипотекийн зээлийн талбайн дээд хэмжээг 100 ам.метр болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр байсныг өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.

Түүнчилэн 100 ам.метрээс илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метрээс илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах юм.

Жишээлбэл, 140 ам.метр бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам.метр талбайн төлбөрөө  ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам.метр талбайн төлбөрөө бүрэн төлнө. Тогтоолд оруулсан уг өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан