Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Туркийн Аюулгүй байдлын зөвлөл Онц байдлыг сунгая гэлээ

Туркт цэргийн эргэлт гарах оролдлого гарсны дараагаар тус улсад тогтоосон онц байдлыг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь сунгах санал тавьсан байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагоны оролцсон хуралдааны тухай мэдээлэлд “Манай иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллал, төрийн  эрхзүйн зарчмыг хамгаалахын тулд авч байгаа арга хэмжээг үрдүнд хүргэх  үүднээс Онц байдлыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж  дурджээ.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улсынхаа өмнөд хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, энэ нутагт  нислэггүй бүс байгуулах үүднээс Сирийн умард нутагт “Евфратын бамбай” нэртэй цэргийн ажиллагаа явуулах санал гаргасан байна.

Долдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараахнаар тогтоосон онц байдлыг гурван сараас илүү хугацаагаар сунгахгүй гэж Туркийн ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан