Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчсөн байжээ
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч А.Гантулгыг дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан тогтоол энэ сарын 20-ны өдөр гаргасан. Уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг өчигдөр авч хэлэлцжээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны тогтоол хууль  зөрчсөн болохыг тогтоосон юм. Ингэхээр нэр дэвшигч А.Гантулгыг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгоно гэсэн үг. Мягмар гарагт орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан учир түүнийг сонгуульд өрсөлдүүлэх боломжийг дүүргийн сонгуулийн хороо бүрдүүлж өгөх учиртай.
А.Гантулгыг Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвших эрхийг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр хассан юм. Сонгуулийн хорооны үндэслэл нь хуулийн дагуу байгаагүй учир шүүхээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ийнхүү шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан