Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Су.Батболд Засаг дарга болсноо, мөрийн хөтөлбөр батлуулснаа нижгэр тэмдэглэв

Есдүгээр сарын 30-ны баасан гаригийн орой нийслэлийн төв талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болж хөгжим ничигнэн, салют цацарч, их буугийн дуу нижигнэн шөнөжин хөгжилдлөө.

Энэ арга хэмжээ болох тухай Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс түгээсэн мэдээлэлд хэдэн зүйлийг их л онцлон тодруулсан нь харагдаж байна.
Нэгдүгээрт, арга хэмжээг “Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно” гэж онцолжээ.
Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар анх удаа болж байна гэж.
Гуравдугаарт, Су.Батболд дарга ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулснаа Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Энэ бүхнээс үзэхэд энэ арга хэмжээ эрхэм нөхөр, уяач Су.Батболд гэдэг хүний Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч болсны баяр, мөрийн хөтөлбөр гэгчээ батлуулсанд зориулсан их цэнгүүн байсан юм байна. Мэдээж өөр хэн ч биш, Нийслэлийн ЗДТГ зохион байгуулсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
УИХ, аймаг нийслэлийн сонгуулиас хойш МАН-ынхны амны уншлага болоод байгаа энэ төрд нэг ч төгрөг байхгүй гэсэн үгтэй харьцуулахад энэ арга хэмжээ ямар тансаг, дуучин хуурчинтай, цай хоолтой, салют, буудлагатай юм. Арай л морь уралдаагүй. Харин Су.Батболд ноёнтон бол өөрөө дуулсан шүү. Яг хөдөөний айлын найран дээр дуулдаг шигээ.....
УИХ-ын гишүүнийхээ ажлаас уяачийн ажлыг илүүд үзэж, хөлжиж ирсэн Су.Батболд дарга энэ бүхнийг зохион байгуулах их мөнгийг өөрийнхөө халааснаас гаргасан гэвэл хэн ч итгэхгүй.
Огт мөнгө зарахгүй бүх зүйл сайн дурын, сайхан сэтгэлийн үүднээс бүтсэн гэвэл бас хэн ч итгэхгүй.
Су.Батболд гэдэг уяачийг Засаг дарга болохоор л дуучид мөнгөгүй ирж дуулаад, найруулагч нь өөрөө гүйж ирж найруулаад л....тайзыг хэн нэгэн зүгээр л засч өгөөд, бас нэгэн нь хэдэн зуун авдар салют авирч хандивлаад л............нэг ч төгрөгийн зардал гаргаагүй гэвэл хүн итгэх болов уу...............
зАйлуул даа, юм үзээгүй хөдөөний нэг уяач шүү дээ, нэг удаа сэтгэл нь хөөрөө л биз.......

0 Сэтгэгдэл
2016.10.03