Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Америкчуудыг анхнаасаа алан хядагчдыг хадгалж үлдэх сонирхолтой байсан гэлээ
Б.БАДРАЛ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн иргэний дайн, Алеппо хотын орчим болж байгаа байлдааны ажиллагаатай холбоотойгоор Британийн “BBC” сувагт ярилцлага өгөхдөө америкчуудыг ойлгомжгүй байр суурь баримтлаж байна гэж шүүмжлэв. Шууд ярианы үеэр “BBC”-ийн хөтлөгч Сири, Алеппо, Малайзын онгоц гэх мэт сэдвээр Лавровоос нэлээд эвгүй асуулт асууж байсан.

Тухайлбал, хөтлөгч нь Алеппо хот маш хүчтэй бөмбөгдөлтөд өртөн олон зуун хүн үхсэнд Оросын тал ямар тайлбар өгөх тухай асуусан. Лавров хариуд нь, Сирийн арми ба Оросын онгоцууд энгийн иргэдийг бөмбөгдөөгүй, зөвхөн алах хядах “Аль- Нусра” бүлэглэл ба тэдний хамсаатнуудын байрлалд цохилт өгч байгаа гэдгийг онцлов. Ингээд зогссонгүй Оросын онгоцууд ба Сирийн армийнхан “Аль-Нусра” бүлэглэлд цохилт өгөх болгонд америкчууд дайралтаа нэн даруй зогсоохыг шаардаж байсан төдийгүй энэ бүлэглэлийн эсрэг ганц ч удаа цохилт өгч байгаагүй гэдгийг онцлов. Иймд америкчууд анхнаасаа “Аль- Нусра”-г аль нэг нөөц төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсвэл мөргөлдөөний явцад Асадын дэглэмийг солих шаардлага гарлаа гэж үзвэл ашиглах зорилгоор хадгалж үлдэх төлөвлөгөөтэй байсан гэж үзэх бүх үндэслэл байгааг хэлжээ. Тэрээр Алеппо хотын орчим Сирийн Засгийн газрын армийн эсрэг байлдаж байгаа алан хядах “Аль-Нусра” бүлэглэлийг америкчууд дэмжиж байгааг үгүйсгэх баримт алга байгаа тухай хэлэв. Цаашид, Сири дэх алан хядагчдын эсрэг хамтарсан ажиллагаа явуула­хын тулд америкчууд “Аль- Нусра” бүлэглэлийн талаар ямар байр суурьтайгаа эцэс­лэн тодорхойлж, бүгдэд ойл­гомжтой болгох шаард­­­лага­тай байна гэв.Украйнд Малай­­зын онгоцыг онож унагасан пуужинг Орост үйлд­вэр­­­­­­­­­­лэсэн, салан тусгаарлагч­­­­дад хэрэглүүлэхээр Украйнд оруулж ирээд дараа нь буцаан Орос руу гаргасан тухайд Лавров энэхүү сүйрлийг тойрсон мөрдөн байцаалтад хэд хэдэн эргэлзээтэй зүйл байгааг онцолсон. Тухайлбал, онгоцыг оносон гэх пуужин харвасан суурь, Малайзын онгоцыг ниссэн зам, тэр хийгдсэн радио ярилцлага гэх мэт өөрт байгаа бүх баримтыг Оросын тал олон нийтэд ил болгосон. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Нидерландын талын ашигласан гэх Украйн ба Америкийн талын өгсөн нэг ч мэдээллийг олон нийтэд ил болгоогүйг онцлов. Ингээд зогсохгүй онгоцны сүйрлийн тухай мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул ямар нэг дүгнэлт яаран гаргах, аль нэг улсыг нотлох баримтгүйгээр буруутгахгүй байхыг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
Сирд дайн эхлүүлсэн Америкчуудын ашиг сонирхол ил болсон юм биш үү...Зорилго нь тодорхой байна шүү дээ...
Хамгийн их уншсан