Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан өдөр
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2010 оны энэ өдөр Японы нийслэл Токио хотын Кокугикан ордонд зодог тайлсан юм. Японы сүмогийн холбооноос зохион байгуулсан их аваргын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очсон бол Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос түүний найз нөхөд, хүндэт зочид нь уригдан очсон байдаг.
Арлын орны үндэсний спортоор хичээллэж, нэгэн үе сүмогийн дэвжээг эзэгнэж байсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж албан ёсоор сүмогийн ертөнцийг орхихдоо хамгийн сүүлд дэвжээгээ үнсээд “Миний цээжинд хоёр зүрх цохилж байна. Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна” хэмээж байсан удаатай. Тэрээр 1999 оны нэгдүгээр сард сүмогийн ертөнцөд хөл тавьж, 2003 онд Ёкозүна цол хүртэж, сүмогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зиндаанд нийт 669 даваа авч байсан юм. Мөн Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртсэн амжилтаараа сүмогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгддэг билээ.
Хэнд ч хэрэггүй дэмий мэдээ байна
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2010 оны энэ өдөр Японы нийслэл Токио хотын Кокугикан ордонд зодог тайлсан юм. Японы сүмогийн холбооноос зохион байгуулсан их аваргын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очсон бол Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос түүний найз нөхөд, хүндэт зочид нь уригдан очсон байдаг. Арлын орны үндэсний спортоор хичээллэж, нэгэн үе сүмогийн дэвжээг эзэгнэж байсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж албан ёсоор сүмогийн ертөнцийг орхихдоо хамгийн сүүлд дэвжээгээ үнсээд “Миний цээжинд хоёр зүрх цохилж байна. Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна” хэмээж байсан удаатай. Тэрээр 1999 оны нэгдүгээр сард сүмогийн ертөнцөд хөл тавьж, 2003 онд Ёкозүна цол хүртэж, сүмогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зиндаанд нийт 669 даваа авч байсан юм. Мөн Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртсэн амжилтаараа сүмогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгддэг билээ.
0 Сэтгэгдэл
2016.10.09
























