Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хамтын тэтгэврийн тухай иргэд ямар бодолтой байна вэ
Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын чуулганаар хэлэлцэн баталсан. Олон ахмадуудын хувьд эл хууль нь хүлээлт үүсгээд байсан юм. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх байсан. Гэвч шинэ Засгийн газар байгуулагдснаар “Насны хишиг” хэмээн олгоно гэж буй. Энэ талаар зарим ахмадын байр суурийг сонслоо.


Т.Дэмбэрэлдавга: Насны хязгаарыг өндөр болгосон нь буруу

/Сонгинохайрхан дүүргийн өндөр настан/

Манай ахмадууд гадаад орнуудын ахмадуудтай адил өндөр наслаад байдаггүй. Тиймээс тэтгэврийн тал дээр аль болох уян бодлого явуулах хэрэгтэй. Насаар ангилдаг нь буруу. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдахад овоо гайгүй хууль батлагдлаа хэмээн баярлаж суулаа. Гэтэл хэрэгжиж эхлэхээс нь өмнө хуулийг нь хүчингүй болгож орхилоо. Тэгээд ч насны заагийг нь өндөрсгөсөн юм билээ. Ер нь, нэг Засгийн газар байгуулагдахаар өмнө нь байсан ард иргэдэд ээлтэй хуулиа өөрчилдөгөө больмоор байгаа юм. 






А.Гансүх: Хамтын тэтгэвэр хамгийн зөв хууль санагдсан

/Баянзүрх дүүргийн иргэн/

Тэтгэврийг цэргийн, хүнд нөхцөлд удаан жил ажилласан гээд олон хэлбэрээр олгож байгаа. Хамтын тэтгэвэр хамгийн зөв хууль санагдсан.  Насан турш ханилчихаад нэгийгээ бүртийтэл үлдээгээд явахдаа энэ минь яана даа гэж бодохгуй үлдэж хоцорсон нэг нь түүний минь буян дуусашгүй юм даа гэж залбираад сууж байх байсан. Монгол хүний  дундаж наслалт хэд билээ. Манай удамд лав 70 хүрсэн хүн хуруу дарам цөөн хамтын тэтгэврийн тухай хуулийг дэмжиж байсан.


А.Жүгдэр: Халамжийн мөнгө нүдээ олж очоосой

/Сонгинохайрхан дүүргийн өндөр настан/

Эдийн засаг хүнд байна гээд ард иргэдэд очиж байсан халамж, тэтгэврийг бууруулах нь буруу гэж бодож байна. Гэр бүлийнхээ хүнийг алдаад ганц бие сууж байгаа хөгшинд төрөөс тусламж үзүүлж байхад яахав дээ. Би энэ халамжийн мөнгийг заавал авна гэсэнгүй. Гагцхүү хүрэх хүндээ төрдөө хийж бүтээх зүйлээ хийсэн ахмаддаа нүдээ олж очоосой гэж хүсч байна. Дээр нь хүүхдийн мөнгөний асуудал байна. Одоо өгөхөө зогсоосон нь олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүнд тусч байна. захын гэр хорооллын айлаар ороод үзэх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан