Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тогтмол баруун гар тийш эргэх уулзваруудыг танилцууллаа

Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, ЗХУТ, нийслэлийн Автозамын газрын хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр нийслэлийн Замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийснээ танилцууллаа.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хүрээнд энэхүү зохицуулалтыг хийж байгаа. Энэ зохицуулалт нь уулзваруудын нэвтрүүлэх чадварыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон” гэлээ. Ихэнх улс орнуудад тогтмол асах нэмэлт ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэмтэй байдаг. Манай улсын хувьд Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газартай хамтран иргэдийн дунд санал асуулга явуулж, иргэдийн зүгээс  хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Баруун дөрвөн замын уулзвар, Зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, мэдээллийн самбар байршуулан аравдугаар сарын 10-ны өдрөөс  эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм.
Үүнд:
Нэг талаас баруун эргэх боломжтой 12
Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
Гурван талаас баруун эргэх боломжтой 8
Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна. Мөн  эдийн засгийн хэмнэлт гарч,  нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Тогтмол асах ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан