Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

Бүх  нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 15-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ.  Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газарууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.

Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас  тарихаар төлөвлөсөн бөгөөд  иргэд ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан