Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Спортын төрөлжсөн дунд сургууль ашиглалтад орлоо

Ирээдүйн тив, дэлхийн аваргыг бэлтгэх “Спортын төрөлжсөн сургалттай долдугаар дунд сургууль”-ийг орон нутгийн төсвийн 2,4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр спорт сонирхдог, хичээллэдэг хүүхдүүд, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломжтой болсон байна. Монгол Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль найм байдаг бол 240 хүүхдийн багтаамжтай долдугаар дунд сургуулийг ашиглалтад оруулснаар ес дэх сургууль нь болж буйгаараа онцлогтой. Энэ сургуульд хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жүдо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн тус сургууль ашиглалтад орсноор шинээр 35 ажлын байр бий болжээ.
Дашням, Балжинням давхацсан энэхүү баярт үйл явдалд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож баяр хүргэж амжилт хүссэн байна.

0 Сэтгэгдэл