Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Грек Хятад хоёр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохирлоо

Грект Хятадын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань ба Грекийн эрх баригч “Синаспизмос” намын тэргүүлэгч Алексис Ципрас нар уулзжээ. Уулзалтын явцад хоёр улс хамтын ажиллагааг хөгжүүлэх, Пирей боомтын төслийг хэрэгжүүлэхээ дэмжсэн хэвээр байгаагаа харилцан мэдэгдэцгээв. Хятад нь Грекийг стратегийн түнш, нөхөрсөг улс гэж үздэг, хоёр талын нягт хамтын ажиллагааны тод жишээ нь Пирей боомтын төсөл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн.  Лю Юньшань нь Пирей боомтыг Азиас Европ руу нэвтрэх шинэ үүд болно гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Грекийн парламент хэдхэн өдрийн өмнө тус боомтын хувьцааны хяналтын багцыг Хятадад зарахыг зөвшөөрсөн юм. Пирей боомтын хувьцааны 67 хувийг Хятадын “COSCО” компани 368,5 сая еврогоор худалдан авах сонирхолтой байгаагаа энэ оны эхээр мэдэгдээд байсан нь ийнхүү ажил хэрэг болж эхэлжээ. Хувьцааг хоёр шаттайгаар худалдан авах бөгөөд эхний ээлжинт 51 хувийг 280,5 сая еврогоор, үлдсэн 16 хувийг 2021 он хүртэл 88 сая евро төлж авна гэж тохиролцсон байна. Пирей боомтыг “COSCO” компани 2009 оноос эхлэн Азиас Европ руу бараа хүргэх гол төв болгон ашиглаж байсан. Үүний үр дүнд тус боомтын дамжин нэвтрүүлэх чадал таван жилийн дотор гурав дахин өссөн бөгөөд одоо нэгэнт өөрийн болгосон тул яваандаа дэлхийн хамгийн том боомт болох боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан