Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Хэв журмын урамшилт эргүүл” энэ сарын 10-наас ажиллаж эхлэнэ

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр тухайн оршин суугаа орчиндоо идэвхтэй ажиллах 2500 иргэнийг сонгон авч энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өөрсдийн болон бусын аюулгүй байдлыг ханган, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хууль эрхзүйн үндэслэлийг танилцуулж, тэдний ажил үүргийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.

Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тайлбарлалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан