Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Йемений нийслэлд оршуулгын ёслолыг бөмбөгдсөнөөс 140 хүн амь үрэгджээ

Бямба гарагт Йемений нислэл Сана хотыг хаанахынх нь үл мэдэгдэх онгоцууд бөмбөгдсөний улмаас 140 хүн амиа алдаж, 520 хүн шархадсан тухай НҮБ мэдээлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэхүү бөмбөгдөлтийг эрс шүүмжилж нэн даруй мөрдлөгө явуулахыг шаардав. Йемений хусит босогчид энэхүү бөмбөгдөлтийг Саудын Аравиар удирдуулсан Арабын эвсэл нэртэй хүчнийхэн явуулсан гэж зэмлэж байна.

Америкийн Ерөнхийлөгчийн албанаас энгийн иргэдэд агаараас цохилт өгсөн тухай мэдээнд гүнээ сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд Арабын эвсэлд үзүүлж байгаа дэмжлэгийн цар хүрээ ба эрчмийг өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Хусит босогчдын эсрэг явуулж байгаа эвслийн цэргийнхэн америкчууд тагнуулын хиймэл дагуулын мэдээлэл гэх мэт чухал мэдээл өгч тусалдаг тухай нэг бус удаа мэдээ тархаж байсан.

Харин Арабын эвслийнхэн энэхүү бөмбөгдөлтөд ямар ч хамааргүй болохоо мэдэгдэж байна. Өөрсдийн оролцоог үгүйсгээд зогсохгүй бөмбөгдсөн эзнийг тодруулахын тулд Америктай хамтран мөрдлөгө явуулахад бэлэн гэжээ. Тэгэхээр Йеменьд аль улсын байлдааны онгоц агаараас цохилт өгсөн нь тодорхойгүй хэвээр.

Энэхүү бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан ба шархадсан хүмүүсийн тоог мэдээллийн агентлаг болгон ялгаатай хэлж байна. Тухайлбал, CNN суваг  босогч хуситуудын Засгийн газрын Эрүүл мэндийн яаман дахь эх сурвалжийн мэдээллийг иш татан 155 хүн амиа алдаж, 520 гаруй хүн шархадсан гэсэн. “Ройтерс” агентлаг нь амиа алдсан хүний тоо 82 хүрч, шархадсан хүн 534 байна гэжээ. Йемений Эрүүл мэндийн яамны албан ёсны төлөөлөгч нь бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан ба шархадсан хүний тоо 450 хүрсэн гэлээ.

Йеменьд 2014 оны наймдугаар сараас эхлэн исламын шашны шиит урсгалыг баримтлагч хуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөн ба суннит урсгалыг баримтлагч Засгийн газрын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Саудын Арави ба суннит урсгалынхан давамгайлдаг бусад орнууд эвсэл байгуулан Йемений хусит босогчдын эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн ч бодитой үр дүнд хүрч чадалгүй өнөөг хүрсэн.

Сана хотод ч олон мянган хүн жагсч энэ хэргийн олон улсын хэмжээннд мөрдөн шалгахыг НҮБ-аас шаардсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан