Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Бүгд найрамдах нам Трампыг өөр нэр дэвшигчээр сольж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа тэрбумтан Дональд Трампыг өөр нэр дэвшигчээр солих боломжийг  Бүгд найрамдах намынхан хэлэлцэж байгаа гэнэ.

Бүгд найрамдах намын Үндэсний хорооны хуульчид энэ тухай ярьж байгаа гэж  үйл явдалд хамгийн ойрын эх сурвалж мэдээлснийг Politico хэвлэл дамжуулжээ.
Хороо ойрын 48 цагийн дотор сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа тухай, старатеги зорилтоо авч хэлэлцэнэ. Сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ солих боломжийн талаар ч судалж байгаа гэж  Намын Үндэсний хорооны дарга Рейнс Прибус   мэдэгдсэн байна.

Гэхдээ нэр дэвшигчээ сольсон ч гэсэн Үндэсний хороо Трамптай хамтран ажиллана. Яагаад гэвэл дүрмээр бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нас барсан юм уу, өөрөө татгалзсан тохиолдолд л сольдог юм байна.
Бүгд найрамдах намын удирдагч Мэтт Пиннел Үндэсний хороондоо “Бүр ядахад одоо л....” гэж хэлсэн гэж хэвлэл тэмдэглэж. Харин Үндэсний хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга энэ мэдээллийг тайлбарласангүй.

Нэр дэвшигч Трампын 2005 онд телевизээр нөхөртэй эмэгтэйчүүдийн талаар гутаасан үг хэлснийг The Washington Post сонин өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн нь дуулиан болсны дараагаар тус намын хуульчид түүнийг солих тухай хэлэлцэж эхэлсэн юм байна.
“Би зүгээр л үнсч эхэлнэ. Хүлээх ч үгүй. Чи үнэхээр л од юм бол үүнийг хийхээс аргагүй. Чи бүхнийг хийж чадна” гэж хэлсэн нь дуулиан болоод байгаа юм. Трамп үүнийхээ төлөө сая уучлал гуйсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан