Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хилари Клинтон сирийн Алеппогийн төлөө ОХУ-г буруутгав

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Хилари Клинтон Сирийн Алеппо хотыг сүйтгэхээр эцсээ хүртэл оролдож байна гэж ОХУ-ыг буруутгасан байна.
“Башар Асадын дэглэм газарт иранчуудтай, агаарт оросуудтай хамтарч  хэдэн зуу, магадгүй 250 мянган хүнтэй Алеппо хотыг бөмбөгдсөөр байгааг бид өдөр бүр харж байна. Асадын дэглэмийн эсрэг боссон сирийн зэвсэглэсэн босогчдын сүүлчийг дарж устгахын тулд оросын агаарын хүчин Алеппог газрын хөрснөөс арчих гэж зорилготойгоор бөмбөгдөж байна” гэж Хилари Клинтон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай Сент-Луис хотноо хийсэн телевизийн халз мэтгэлцээнийхээ үеэр хэлжээ.

Сүүлийн саруудад Алеппо хотын орчим ширүүн тулалдаан болж АНУ болохоор Дамаск, Москваг зэвсэглэсэн сөрөг хүчин, энгийн ард иргэдийг бөмбөгдөж байна гэж буруутгаж байгаа юм. Харин Сирийн засгийн газар, ОХУ болохоор зөвхөн алан хядагчдын байрлалыг бөмбөгдөж байгаа, Вашингтон харин босогчдыг алан хядагчдаас ялгахгүй байна гэж зэмлэсээр байгаа юм.

Алан хядагчид Алеппо хотыг орхиогүй байгаа цагт тэдэнтэй хийх тэмцэл үргэлжилнэ гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Сириэс ОХУ-д суугаа Элчин сайд Рияд Хаддад харин сирийн армийн эсрэг байлдаж байгаа хүмүүс тусгайлан гаргасан замаар Алеппогоос гарвал өршөөл үзүүлнэ гэж ерөнхийлөгч Асад хэлсэн гэж мэдэгдээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан