Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Британи эрчүүд хамгийн царай муутай

Өөрийгөө “Царайлаг хүмүүсийн клуб” гэж нэрлэдэг BeautifulPeople.com танилцах сайтын статистикаас үзвэл дэлхийн хамгийн царай муутай эрчүүдийг эхний гуравт британичууд, оросууд, польшчууд ордог болж таарчээ. Тус сайтад өөрийн мэдээллийг байршуулах зөвшөөрөл авахын тулд эсрэг хүйсний хэрэглэгчдийн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд тэд горилогчийн зураг ба товч намтрыг үндэслэн шийдвэр гаргадаг байна. Энэ гурван үндэстний эрчүүд тус сайтын эмэгтэй хэрэглэгчдийн ердөө 9 хувийн дэмжлэгийг авсан тул хамгийн царай муутай гэсэн “цол” авчээ.

Тус сайтын эмэгтэй хэрэглэгчдийн 60 хувь нь швед эрчүүдийг хамгийн царайлаг гэсэн бол 41 хувь нь бразильчуудыг, 40 хувь нь дани эрчүүд гэсэн байна. Харин царайлаг бүсгүйчүүдийг хэрэглэгчдийн 70 хувийн санал авсан норвеги бүсгүйчүүд тэргүүлж, швед эмэгтэйчүүд 62 хувийн санал авч хоёрдугаарт, исланд эмэгтэйчүүд гуравдугаарт оржээ.

BeautifulPeople.com сайтынхан хамгийн царайлаг эрчүүд ба бүсгүйчүүдийг тодруулаад зогссонгүй “Зөвхөн хөөрхөн хүмүүст” гэсэн зоогийн газрыг Лос-Анжелост нээсэн тухайгаа мэдэгдэв. Тус зоогийн газраар үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийг одууд,загвар өмсөгчдийг бэлтгэдэг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчид шалгаад таалагдвал зоогийн газраар үйлчлүүлэх эрх өгөх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан