Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Пакистанаас 250 алан хядагч Энэтхэг рүү нэвтэрчээ
Энэтхэгийн Жаму ба Кашмир муж руу тусгай бэлтгэл хийсэн 250 гаруй алан хядагч Пакистаны нутгаас нэвтэрсэн тухай “Times of India” сонин мэдээлсэн байна. Мэдээллийг Энэтхэгийн тусгай албанд ажилладаг хүн тус сонинд өгчээ. Энэ эх сурвалжийн хэлснээр бол тусгайлан бэлтгэгдсэн алан хядагчид есдүгээр сарын 29-нөөс өмнө Энэтхэгийн Кашмир муж руу нууцаар нэвтрэн байрлал эзэлсэн гэнэ.

Есдүгээр сарын 29 гэж онцолж байгаа нь бас чухал. Энэ өдөр Энэтхэгийн армийн тусгай хүчнийхэн нууц ажиллагаа явуулж Жаму ба Кашмир мужийн Пакистанд эзлэгдсэн хэсэгт байрладаг алан хядагчдын сургалтын төв, пуужин харвах суурийг устгасан юм. Энэхүү тусгай ажиллагааны үеэр "Лашкар-и-Таиба", "Жейш-и-Мухаммад", "Хизб-уль-Мужахидин" зэрэг байгууллагын 40 гаруй алан хядагчийг устгасан гэж Энэтхэгийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байсан. Тэгвэл энэ тусгай ажиллагаанаас өмнө Энэтхэгийн нутаг руу сэм нэвтэрсэн алан хядагчид нь эдгээр байгууллагын идэвхтэй гишүүд байсан гэж Энэтхэгийн тагнуулын албад мэдэгджээ.

Ингээд зогсохгүй Жаму ба Кашмир мужийн Пакистаны эзэлсэн хэсгээс ахиад 100 гаруй алан хядагч нэвтрэхэд бэлэн байгаа тухай “Times of India” сонин анхааруулсан байна.

Энэтхэгийн Жаму ба Кашмир мужийг Пакистан өөрийн нутаг гэж үздэг бөгөөд тус мужийг Энэтхэгээс салган өөрт нь нэгтгэхийг хүссэн салан тусгаарлагч, алан хядагчдыг идэвхтэй дэмждэг юм байна. Газар нутгийн маргаантай тул Энэтхэгийн Жаму ба Кашмир муж, тус мужийн Пакистанд эзлэгдсэн хэсгийн хооронд албан ёсны улс хоорондын хил гэж байдаггүй харин хяналтын бүс гэж байдаг онцлогтой
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан