Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Путин Олландтай уулзахаа болилоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нь энэ сарын 19-нд Франц улсад айлчлан тус улсын Ерөнхийлөгч Олландтай хийх байсан уулзалтаа цуцалсан тухай Кремль дэх эх сурвалжууд “ТАСС” агентлагт мэдээлжээ. Үүнээс өмнө “Ройтерс” агентлаг нэрийг нь нууцалсан эх сурвалжийг иш татан Орос Францын Ерөнхийлөгч нарын уулзалт болохгүй болсон тухай мэдээлж байсан юм.

Шалтгаан нь Сирийн Алеппо хотыг тойрсон үйл явдалтай холбоотой. Орос нь аравдугаар сарын 8-нд Сирийн Алеппо хотын орчим гал зогсоох тухай Францын талын дэвшүүлсэн саналд хориг арга хэмжээ авч батлуулаагүй юм. Энэ хуулийг баталсан бол Алеппо хот ба түүний орчим Орос, Сирийн байлдааны онгоц нисч болохгүй харин Америк, Франц тэргүүтэй эвслийн хүчний онгоц чөлөөтэй нисч, бөмбөгдөх нөхцөлтэй байсан аж.

Үүний дараагаар Францын Ерөнхийлөгч Олланд нь “Путинтэй ер нь уулзах хэрэг байна уу, үгүй юу” гэсэн утгатай мэдэгдэл гаргасан нь явсаар хоёр улсын удирдлагын уулзалтыг цуцлахад хүргэсэн бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан