Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн сарын эцэст 12.4 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх сарынхаас 50.5 тэрбум төгрөг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 470.3 тэрбум төгрөг буюу 3.9 хувийн өсөлттэй гарсэн үзүүлэлт юм. Харин хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл 782.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрөгч наймдугаар сарынхаас 5.5 хувь, өмнөх оныхоос 5.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 20.8 тэрбум төгрөг буу 2.0 хувиар буурсан үзүүлэлт хэмээн статистикчид хэлж байна. Харин өмнө онтой харьцуулахад 21.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацааных нь хувьд авч үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна.

Зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6.3 хувийг эзэлж байгаа бол чанаргүй зээл 8.4 хувьтай байна. Гэвч чанаргүй зээл 2014 оны арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 17.4 хувьтай тэнцэж байсан юм. Харин энэ оны байдлаар нийт зээлийн 8.2 хувьтай тэнцэж байна. Өнгөрөгч есдүгээр сард улсын хэмжээнд олгосон нийт хадгаламжийн хэмжээ 8.1 их наяд төгрөг болж, 4.3 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69.9 хувь нь төгрөгийн хадгаламж байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан