96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
НҮБ-ын байгууллага төлөөлөгчийн газраа нээнэ
Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр Ц.Жамбалдорж томилогдсон. Тэрээр итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад гардуулан өгчээ.
Энэ үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж, Ерөнхий Захирал Де Силва нар харилцаа, хамтын ажиллагааны талаар товч ярилцаж санал солилцсон байна. “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шугмаар олон арван төсөл амжилттай хэрэгжиж, ноён Де Сильваг Ерөнхий захирал болсноос хойш Монгол Улс, тус байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, Ази, Номхон далайн бүс нутгийн Хуралдааныг Монгол Улс зохион байгуулсан” талаар Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтын үеэр онцолжээ.
Харин Де Сильва “Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүн болсон цагаас хойш тус байгууллагын Бээжин дэх Төлөөлөгчийн газар Монголтой харилцах асуудлыг дагнан хариуцан ажиллаж ирсэн. 2011 оноос Улаанбаатарт ажиллаж байгаа тус байгууллагын Төлөөлөгч мөн л Бээжин дэх салбарт харьяалагдаж байсныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага одооноос халж, тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрыг бүрэн хэмжээнд нь нээн ажиллуулах шийдвэр гаргаж байгаа”-гаа дуулгажээ.
Энэ байгууллагын төлөөлөгчийн газар нээгдэж байгаа нь цаашид Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ, далайц нэмэгдэж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэх юм гэж талууд онцолж байна. Харин Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр Ц.Жамбалдорж томилогдсон. Тэрээр итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад гардуулан өгчээ.Энэ үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж, Ерөнхий Захирал Де Силва нар харилцаа, хамтын ажиллагааны талаар товч ярилцаж санал солилцсон байна. “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шугмаар олон арван төсөл амжилттай хэрэгжиж, ноён Де Сильваг Ерөнхий захирал болсноос хойш Монгол Улс, тус байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, Ази, Номхон далайн бүс нутгийн Хуралдааныг Монгол Улс зохион байгуулсан” талаар Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтын үеэр онцолжээ.

0 Сэтгэгдэл