Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хараа муудах гол шалтгаан нь нүдний даралт

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг дэлхий нийтээр хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уг өдрийг “Хамтдаа хүчтэй” уриан дор зохион байгуулж байна. Харааны сулралтаас сэргийлэх ач холбогдлын талаар мэдээлэл өгч, чихрийн шижин өвчтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл болон нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг эрт илрүүлэх үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийжээ. Мөн 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү “Манай төв “Хүүхэд бүрийн харааг хамгаалъя” уриан дор тусгай баг ажиллуулж олон үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 144, 120 дугаар сургуулийн 3000 гаруй хүүхдийн харааг шалгаж үзлэг хийсэн. Үүнээс 600 гаруй хүүхэд давтан үзлэгт орох, харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байсан. Манай төвөөс жилийн хугацаанд хагас сая хүүхдэд харааны шил тааруулж өгсөн. ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн харааг мөн шалгаж зөвлөгөө мэдээлэл өгч байгаа” хэмээн ярилаа.
Нүд сохрох болон хараа сулрахад хүргэж байгаа нэг гол шалтгаан нь засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлт болон нүдний даралт ихсэх өвчин байдаг гэнэ.

0 Сэтгэгдэл