“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Stratfor-ын шинжээч Орос, Америкийн дайн эхлэх хугацааг хэлэв
Хувийн мөрдлөг, шинжилгээний Stratfor компанийн шинжээчид Орос, АНУ-ын зэвсэгт хүчний мөргөлдөөн эхлэх хугацааг тоймлон гаргасан байна.
Шинжээчдийнхээр бол энэ явдал ойрын саруудад, тодруулбал 2016 оны дөрөвдүгээр улиралд эхлэх бололтой. Тэд үүнийгээ гурван үндсэн хүчин зүйлээр тайлбарлаж байна. Юун түрүү Обамагийн танхимын үйл ажиллагаа өндөрлөнө. Мөн ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн талаар Европын холбоонд санал хураана. Гурав дахь хүчин зүйл нь энэ хоригоос болоод орос эдийн засгийн хямралд орсон явдал гэнэ.
Шинжээчид энэ хоёр улс Сири дэх тулааны талбарт тун бага хамтран ажиллаж байгаа тухай онцлоод Москва ч, Вашингтон ч Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа гэсэн байна.
Оросын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн улстөр, нийгмийн ухааны тэнхимийн доцент Александр Перенжиева “Харамсалтай нь ОХУ, АНУ-ын цэргийн мөргөлдөөн Сирид гарах нь зайлшгүй. Америкчууд манай зөвлөхүүдийн ажиллаж байгаа сирийн засгийн газрын цэргийн байрлалыг бөмбөгдөж, буудаж байна. Оросын тал болохоор Америкчуудын байгаа босогчдын байрлалыг бөмбөгдөж байгаа” гэсэн байна.
Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш бас Сири дэх нөхцөл байдал нь дэлхийг бүс нутгийн юм уу, дэлхийн дайн руу хөтөлж байна гэжээ.
TopNews-т бичсэнээр бол Орос, америкийн харилцаа сирийн Алеппод нөхцөл байдал муудсаны дараанаас бүр хурцадсан гэнэ. Тэнд зэвсэгт дайчид орон сууцуудыг буудаж, энгийн иргэдийг барьцаалан хүмүүнлэгийн тусламж оруулахад саад болсоор байна. Одоо ч хотод, эргэн тойронд нь тулаан болсоор байгаа юм.
Хувийн мөрдлөг, шинжилгээний Stratfor компанийн шинжээчид Орос, АНУ-ын зэвсэгт хүчний мөргөлдөөн эхлэх хугацааг тоймлон гаргасан байна. Шинжээчдийнхээр бол энэ явдал ойрын саруудад, тодруулбал 2016 оны дөрөвдүгээр улиралд эхлэх бололтой. Тэд үүнийгээ гурван үндсэн хүчин зүйлээр тайлбарлаж байна. Юун түрүү Обамагийн танхимын үйл ажиллагаа өндөрлөнө. Мөн ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн талаар Европын холбоонд санал хураана. Гурав дахь хүчин зүйл нь энэ хоригоос болоод орос эдийн засгийн хямралд орсон явдал гэнэ.
Шинжээчид энэ хоёр улс Сири дэх тулааны талбарт тун бага хамтран ажиллаж байгаа тухай онцлоод Москва ч, Вашингтон ч Сирийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа гэсэн байна.
Оросын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн улстөр, нийгмийн ухааны тэнхимийн доцент Александр Перенжиева “Харамсалтай нь ОХУ, АНУ-ын цэргийн мөргөлдөөн Сирид гарах нь зайлшгүй. Америкчууд манай зөвлөхүүдийн ажиллаж байгаа сирийн засгийн газрын цэргийн байрлалыг бөмбөгдөж, буудаж байна. Оросын тал болохоор Америкчуудын байгаа босогчдын байрлалыг бөмбөгдөж байгаа” гэсэн байна.
Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш бас Сири дэх нөхцөл байдал нь дэлхийг бүс нутгийн юм уу, дэлхийн дайн руу хөтөлж байна гэжээ.
TopNews-т бичсэнээр бол Орос, америкийн харилцаа сирийн Алеппод нөхцөл байдал муудсаны дараанаас бүр хурцадсан гэнэ. Тэнд зэвсэгт дайчид орон сууцуудыг буудаж, энгийн иргэдийг барьцаалан хүмүүнлэгийн тусламж оруулахад саад болсоор байна. Одоо ч хотод, эргэн тойронд нь тулаан болсоор байгаа юм.
0 Сэтгэгдэл
х
Дайн шиг хэрэггүй муухай зүйл байхгүйдээ. Тэр тусмаа хойд хөрш маань дайнд оролцвол босохдоо биднийгээ гишгэчих вий. Урд хөрш ч өөрийн эрхгүй татагдан орно. Дайн л битгий болоосой
2016.10.14























