Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ц.Нямдорж дахиад “шүгэлдлээ”

 “Эрдэнэт” болон “Монголросцветмет” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох “Монголын зэс” компани худалдаж авсан асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дахиад “шүгэлдлээ”. “Эрдэнэт”-ийн асуудлаар Засгийн газраас илүү чармайлттай ажиллаж байгаа тэрээр өөрийн шугмаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж болохуйц баримтыг увуулж, цувуулан дэлгэж байна. Өчигдөр танилцуулсан хоёр гэрээ нь гэхэд Засгийн газарт байхгүй, Ц.Нямдорж гишүүн өөрөө олж авсан гэнэ. Энэ хоёр гэрээнд зааснаар өнөөдрийн байдлаар 102.3 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс гарсан байж болзошгүй гэж УИХ-ын Ц.Нямдорж үзэж байгаа бөгөөд гэрээ ямар нэг хууль зөрчсөн эсэхийг эцсийн байдлаар тогтоогоогүй гэдгийг дурдах нь зөв.

Ямар баримтуудыг дэлгэв


“Эрдэнэт” үйлдвэр “Монголын зэс” компанид очсоны дараа буюу наймдугаар сарын 25-ны өдөр

1.    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй 2017-2021 он хүртэлх хугацаанд шохой нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Энэ гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөртэй байх бөгөөд урьдчилгаа төлбөрийг жил бүрийн эхний сард өгөхөөр болсон байна. Энэ урьдчилгаа төлбөр нь 15 тэрбум 258 сая төгрөг юм байна.

2.    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй 2017-2021 оны хооронд ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх Худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.   

Мөн энэ гэрээнд зааснаар гэрээ байгуулагдсанаас тав хоногийн дотор гэрээний нийт дүнгийн 40 хувь болох 87 тэрбум 119 сая төгрөгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т шилжүүлэхээр заасан байна.

Гэрээг ямар хардлагаар нийтэд дэлгэсэн бэ

Дээрх хоёр гэрээний урьчилгааны нийт дүн нь 102.3 тэрбум төгрөг болж байгаа. Харин нийтдээ гэрээний хугацаанд 400 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс Хөтөлийн “Цемент шохой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т орно гэж Ц.Нямдорж гишүүн мэдэгдсэн.

Энэ талаар тэрээр “Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хоёр Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон. Энэ хоёр үйлдвэр рүү мөнгийг хөөж гаргах гэж байна” гэдгээ хэлж, хуулийн байгууллагад шалгуулах тухай ярьсан юм.

Өөрөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа хоёр компани нь Худалдаа хөгжлийн банкных буюу нэг хүнийх тул давуу эрх эдэлж байгаа гэж хардаж байгаа бололтой. “Өөрөө өөртэйгөө наймаа хийсэн” гэх энэ хардлагын ард Д.Эрдэнэбилэг гэх хүн байгаа бөгөөд тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авсан “Монголын зэс” компанийн толгой компани болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга билээ.
0 Сэтгэгдэл
enhbayraas huulbarlaad jvjigleed bhaa bolioch chi.
Хамгийн их уншсан