Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Дэлхийн банк: УЦС-ын тендер зарласан гэдэг нь ташаа мэдээлэл
Монголын Орхон гол дээр усан байгуулах, Шүрэнгийн УЦС барих Техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарласан гэж Олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн идэвхтнүүд ташаа мэдээлэл тараалаа гэж Дэлхийн банк мэдэгдлээ хэмээн baikal.mk.ru сайтад бичжээ.

Байгаль хамгаалах дээрх байгууллагын оросын талын зохицуулагч Александр Колотов болон нийгэмлэгээс хүргүүлсэн захидлын хариуд Дэлхийн банк тендер зарлаагүй, зөвхөн тендерт оролцохыг хүсэгчдэд боломж олгох үүднээс зар тараасан юм гэсэн хариу ирүүлсэн гэсэн байна.

Дэлхийн банкнаас “Хил хязгааргүй ус” нийгэмлэгт ирүүлсэн захидалд “Бид орон нутгийн ард иргэдийн саналыг авч, энэ чухал асуудалд аль болох тусгахыг хичээнэ. Саяхан бид оросын засгийн газраас ийм санал асуулга явуулах зөвшөөрөл авсан, одоо  бэлтгэлийг нь хангаж байна. Үүн дотор энэ төслийн тухай товч танилцуулга зэрэг гарын авлага материалыг орос хэл дээр орчуулан бэлтгэж байна” гэжээ.

“МК Байкал”-ын мэдээлснээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской бас Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС барих, Орхон гол дээр усан байгуулах Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарлахдаа энэ төслийн талаар нутгийн иргэдийн саналыг авсны дараа зарлана гэсэн тохиролцоогоо зөрчлөө хэмээн Дэлхийн банкийг буруутган захидал бичиж энэ бүхнээ тодруулахыг хүссэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан