Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Оросын төрийн албадад ашиглах месенжерүүдийг туршиж эхэлнэ

Б.БАДРАЛ

Оросын Интернэтийг хөгжүүлэх төвөөс зарласан төрийн албадад ашиглах тусгай мессенжер боловсруулах уралдааны шувтаргын шатанд 13 компани шалгарчээ.
Оросын Эдийн засгийн хөгжлийн яам энэ оны тавдугаар сард төрийн энгийн ба цэргийн албан хаагчдыг ажлын зориулалтаар мэдээлэл солилцохдоо гадаадад үйлдвэрлэсэн программ хангамж ашиглахыг хориглох саналыг Ерөнхийлөгч Путинд хүргүүлсэн байдаг. Үүний дараагаар Интернэт хөгжүүлэх төвөөс төрийн албад ашиглах мессенжер боловсруулах уралдааныг Оросын программ хангамж боловсруулагч компаниудын дунд явуулан 34 санал хүлээн аваад байсан юм. Шувтаргын шатанд үлдсэн 13 компанийн мессенжерийг Оросын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Залуучуудын агентлаг, Оросын шуудан гэх мэт улсын хэмжээний яам, албад ба Москва муж, Ульяновск муж, Татарстан улс гэх мэт Оросын субъектүүдийн төрийн албадад хэдэн сарын хугацаатай туршин хэрэглээд нэгийг нь сонгох юм байна. Сонгосон мессенжерийг Төрийн албадад нэвтрүүлэхэд ойролцоогоор 3-5 сая ам.доллар зарцуулах аж.

Төрийн албадад ашиглах орос мессенжер нь маш өндөр зэрэглэлийн хамгаалалттай, электрон гарын үсгийг таньдаг, яам байгууллагуудын удирдлагын шаталсан системийг тусган харуулдаг гэх мэт онцлогтой байх ёстой аж. Ийм мессенжерийг нэвтрүүлснээр Оросын төрийн албан хаагчид ажлын цагаар Тelegram, IRC, Skype, ooVoo, AIM,ICQ, MSN, Yahoo!, Jitsi, XMPP, Gmail.com, WhatsApp, Viber зэрэг мессенжерүүд, Facebook-ийн мессенжер зэргийг ашиглах, тэдгээрийг ашиглан ажил хэргийн холбогдолтой зурвас, мэдээлэл явуулах хориотой болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан