Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Клинтоныг дэмжигчдийг “араатан” гэж нэрлэв


Дональд Трамп Америкийн Умард Каролина муж дахь Бүгд найрамдах намын штаб руу үл мэдэгдэх этгээдүүд дайрч шатаасан хэрэгт өрсөлдөгч Клинтоны дэмжигчдийг буруутгав. Трамп “Twitter” дээрээ “Умард Каролинад Хиллари Клинтон ба ардчилсан намынхны төлөөлж байдаг араатнууд биднийг ялж байгаа болохоор Оранж тойрог дахь манай салбар руу шатаагч бөмбөг шийджээ” гэж жиргэж.

Бүгд найрамдах намын байр руу шатаах бөмбөг шидсэн хүмүүс зэргэлдээх байрны ханан дээр “Бүгд найрамдах намын нацистууд та нар эсэн мэнд дээрээ хотоос зайлцгаа” гэсэн бичээс үлдээсэн. Дайралт болсон хотын мэр нь ”Энэ хэрэг хүн амын аюулгүй байдалд заналхийж байгаа төдийгүй үзэн ядалтын суурин дээр хийгдсэн бичээс нь иргэний нийгмийн нэгдмэл байдал, нэр төр, хүндлэлийг үгүй хийж байна” гэж мэдэгджээ.

“Араатнуудыг” төлөөлдөг Хиллари Клинтоны сонгуулийн штабаас мэдэгдэл хийж байр сууриа илэрхийлэв. Тэд “Twitter” дээрээ “Умард Каролинагийн Оранж тойрог дахь Бүгд найрамдах намын штаб руу хийсэн дайралт нь аймшигтай бөгөөд байж боломгүй зүйл” гээд өрсөлдөгч намын хүмүүс дайралтын улмаас гэмтэж бэртээгүйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан