“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Кувейтийн хаан Засгийн газраа огцруулж, парламентаа тараалаа
Кувейтийн хаан буюу Эмир шейх Сабах аль-Ахмед аль Жабер ас Сабах нь өнгөрөгч ням гарагт улс орны аюулгүй байдлыг хангахын төлөө Засгийн газраа огцруулж, парламентаа тараасан байна. Засгийн газрын танхимын гишүүд нь парламенттайгаа хамтран ажиллаж чадахгүй байна гэсэн шалтгаанаар огцруулах хүсэлт явуулсны дараагаар эмир нь Кувейтийн ард түмэнд хандан тулгараад байгаа зорилтуудыг шийдэж чаддаг шинэ парламент сонгохыг уриалав. Кувейтийн парламентын дарга нь Засгийн газраас санал болгосон эдийн засгийн өөрчлөлтийн багцыг дэмжиж эсвэл эсэргүүцэх сонирхол парламентад алга гэж мэдэгдэж байсан юм.
Ийнхүү Кувейт нь нэг өдрийн дотор засаглалын хоёр салбаргүй улс болж хувирлаа. Албан ёсны мэдэгдэлд “Кувейт улсын Үндсэн хуулийн 107 дугаар зүйлийн дагуу, бүс нутагт бүрдээд байгаа нөхцөл байдал, болж байгаа үйл явдал ба аюулгүй байдалд тулгарсан асуудлыг тооцон үзээд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж дурджээ.
Татан буугдсан парламентын дарга асан Марзук аль – Ганим нь эмир ард түмэндээ хандан хүсэл зоригоо илэрхийлэн сонголт хийхийг уриалсан явдал Кувейт улсад ардчилал маш өндөр түвшинд байгааг харуулсан хэрэг болсон тухай мэдэгдсэн байна.
Кувейтийн хаан буюу Эмир шейх Сабах аль-Ахмед аль Жабер ас Сабах нь өнгөрөгч ням гарагт улс орны аюулгүй байдлыг хангахын төлөө Засгийн газраа огцруулж, парламентаа тараасан байна. Засгийн газрын танхимын гишүүд нь парламенттайгаа хамтран ажиллаж чадахгүй байна гэсэн шалтгаанаар огцруулах хүсэлт явуулсны дараагаар эмир нь Кувейтийн ард түмэнд хандан тулгараад байгаа зорилтуудыг шийдэж чаддаг шинэ парламент сонгохыг уриалав. Кувейтийн парламентын дарга нь Засгийн газраас санал болгосон эдийн засгийн өөрчлөлтийн багцыг дэмжиж эсвэл эсэргүүцэх сонирхол парламентад алга гэж мэдэгдэж байсан юм.Ийнхүү Кувейт нь нэг өдрийн дотор засаглалын хоёр салбаргүй улс болж хувирлаа. Албан ёсны мэдэгдэлд “Кувейт улсын Үндсэн хуулийн 107 дугаар зүйлийн дагуу, бүс нутагт бүрдээд байгаа нөхцөл байдал, болж байгаа үйл явдал ба аюулгүй байдалд тулгарсан асуудлыг тооцон үзээд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж дурджээ.
Татан буугдсан парламентын дарга асан Марзук аль – Ганим нь эмир ард түмэндээ хандан хүсэл зоригоо илэрхийлэн сонголт хийхийг уриалсан явдал Кувейт улсад ардчилал маш өндөр түвшинд байгааг харуулсан хэрэг болсон тухай мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
com
zorigtoi uhaantai alham bna Manaiah yag ingemeer baigaa yum .100 yamaand 60 uhna bolchihood bna shuu dee. Mongold neg l sain udirdagch baihad hangalttai shuu dee
2016.10.18























