Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шинэ байрны үнэ өсч хуучин орон сууцны үнэ буурчээ
 
2016 оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнэ ханш ямар байсан талаар мэдээлэл хүргье. Үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индексийг харвал шинэ орон сууцны үнэ өссөн ч хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ. Шинэ орон сууц буюу байрны гэрчилгээ нь гараагүй орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ есдүгээр сарын байдлаар хоёр сая 36 мянган төгрөгт хүрсэн байна.

Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн боловч жилийн дүнгээр хагас хувиар буурсан үзүүлэлт болж буй юм. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хямд байгаа талаар Орон сууцны үнийн индексийн судалгааг хийдэг “Тэнхлэг Зууч” компани мэдээлж байна. Судалгаанаас харахад хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 76.4 сая төгрөг болж, өмнөх сараас 0.8 хувиар буурчээ. Жилийн дүнгээр 13.9 хувиар хямдраад байгаа гэсэн үг юм. “Тэнхлэг Зууч” компанийн онцолж байгаагаар иргэд хоёр өрөө байр худалдан авах боломж нь гурваас дөрвөн  өрөө байр худалдан авахаас харьцангуй их байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт мөн л хамгийн хямд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан