Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийн гэрээ иргэдийг талцуулсаар байх уу

Б.БИЛГҮҮН

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэр нь “Хөтөлийн “Цемент шохой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй гэрээ байгуулсан гээд энэ сарын 17-ны өдөр мэдээлэл өгч, гэрээний хуулбарыг нийтэд дэлгэсэн билээ. Ямар гэрээ байв гээд харвал,  
 
1.    Уулын баяжуулах “Эрдэ­нэт” үйлдвэр Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй 2017-2021 он хүртэлх хугацаанд шохой нийлүүлэх
2.    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй 2017-2021 оны хооронд ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх Худалдах, худалдан авах гэсэн хоёр гэрээ байсан.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн энэ хоёр гэрээг дэлгэсэн шалтгаан нь нэгдүгээрт, энэ гурван үйлдвэр Худалдаа хөгжлийн банкинд харьяаллагддаг болсноос хойш хийгдсэн. Хоёрдугаарт, гэрээнд зааснаар “Эрдэнэт” үйлдвэр Хөтөлийн “Цемент шохой”-д  урьдчилгаа гэж 15 тэрбум 258 сая төгрөг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гэрээний нийт дүнгийн 40 хувь болох 87 тэрбум 119 сая төгрөгийг шилжүүлэхээр заасан нь түүний гэрээг дэлгэх шалтгаан болсон байв.
Түүнийхээр бол дээрх хоёр гэрээний урьчилгааны нийт дүн нь 102.3 тэрбум төгрөг болж байгаа. Харин гэрээний  нийт хугацаанд 400 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс Хөтөлийн “Цемент шохой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т орно гэж байгаа юм. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн мөнгийг энэ хоёр үйлдвэр рүү шахаж, улсын төсөвт орох ёстой мөнгийг гэрээний аргаар “цувчуулж” байна гэж үзсэн. Гэвч, нөгөө талаас буюу “Эрдэнэт” үйлдвэр 49 хувь нь “Монголын зэс” компанид очихоос ч өмнө энэ хоёр үйлдвэртэй хамтын ажиллагаатай байсан гэх мэдээллийг өгч байна. Мөн гэрээ нь хуулийн дагуу явагдсан байхад компани хоорондын гэрээг нийтэд мэдээллэх шаардлагатай эсэх асуудлаар Хөтөлийн “Цемент шохой” компанийн захирал А.Шоовдор ярьжээ. Мөн энэ асуудлаар “Эрдэнэт” үйлдвэр мэдэгдэл гаргаж, УИХ-ын дэд даргын мэдээллийг няцааж байх жишээтэй.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр хэд, хэдэн хуулийн заалтыг дурдаж, “...“Эрдэнэт” үйлдвэр компанийн зүгээс үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудтай байгуулсан дээрх гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байна” гэжээ. Мөн “...УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн мэдээлэлд дурдсанчлан “Дарханы төмөрлөгийн” болон Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрт 100 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн олон нийттэй харилцах албанаас нь мэдээлжээ.  

Хэдийгээр УИХ-ын дэд дарга байтугай энгийн иргэн хүртэл хардаж, сэрдэх эрхтэй ч хууль, хяналтын байгууллага шалгаж эхлээгүй, үнэн зөв нь олдоогүй асуудлаар “нөгөө төсөвт орох ёстой 100 тэрбум орохгүй байсан, энэ гэрээгээр тэр үйлдвэр рүү явсан юм шиг байна” гэж “шүгэлдэх” нь эрхгүй анхаарал татах нь ойлгомжтой. Дээрээс нь энгийн нэг хүн биш УИХ-ын дэд дарга ярьж байгаа учраас энэ гэрээ “но”-той гэх мессеж хуурай өвсөнд түймэр дэгдэхтэй адил нийгэмд тарсан. Улмаар иргэдийн дунд “Эрдэнэт” гэрээ хийж, татварт орох ёстой байсан 102.3 тэрбум төгрөгийг аваад идчихсэн байна гэх бодол тээсэн хүн хэд болсныг таах аргагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ гэрээ хуулийн дагуу хийгдсэн үү, үгүй юу гэдгийг хэн ч, хаанаас ч тогтоогүй байна. Шүүхээр тогтоогоогүй л бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэх ойлголт үндсэндээ  нуран унасан нь “Эрдэнэт”-ийн мэдээллийн араас үзүүлсэн нийгмийн хандлага хангалттай харуулсан болов уу. Мөн аль зургадугаар сараас хойш яригдаж эхэлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал өнөөдрийг хүртэл зөв, буруу нь тогтоогдоогүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шалгахад МАН-д хангалттай эрх мэдэл, хүч байгаа. Тиймээс аливаа хэргийг зөв, буруу гэж нийгэмд хандахаас өмнө үнэн, зөвийг тогтоосны дараа мэдээлж байвал иргэд хоёр хуваагдаж, Ц.Нямдоржийн эсвэл Ц.Элбэгдоржийн талд зогсож, “дайтах” шаардлагагүй болох биз.

0 Сэтгэгдэл
  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхвол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд л Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэнлэл яаж явдаг болохыг та бид нар узлээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаялаа шуу дээ. Мон энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж эхэллээ. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан бололтой юм. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн бололтой юм. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо ч эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарах байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа хусэл зориг оороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг хумуус юм. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилт гаргаж болно. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллага даа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огч одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УИХ-ын гишууд байхгуй болно шуу дээ. Энэ торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа чуулж, улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил хийгээгуй дарга нарыг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон туршлагатай хуульчдын дундаас сонгогдож, бурэн эрх нь АИХ-аар батлагдсан байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр шударга байдлыг тогтоое, улс орноо эдийн засгийн хямарлаас гаргая” гэвэл энэ ажлыг хийж эхэлбэл зуйтэй байх даа. Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй “мунгиад” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”.
Хамгийн их уншсан