Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Индонезийн нийслэлд хархны эсрэг дайн зарлажээ

Б.БАДРАЛ


Индонезийн нийслэл Жакарт хотын удирдлагууд хархыг устгах кампанит ажил эхлүүлсэн тухай “The Independent” сонин мэдээлэв. Энэхүү кампанит ажилд устгал хийдэг мэргэжлийн компаниудаас гадна жирийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж хархны эсрэг бүх нийтийн дайн зарласан гэж үзэж болохоор гэнэ. Хотын удирдлагаас иргэдэд хандан харх устгахдаа галт зэвсэг ашиглахгүй байхыг хүсээд замбараагүй гал нээх явцад хүн өртөх аюултайг сануулжээ. Устгасан харх нэг бүрийг эрх баригчид 1,5 доллараар худалдан авна. Хүмүүс мөнгөө авахын тулд урамшуулал төлөх албан тушаалтанд үхсэн хархыг өгч, албан тушаалтнууд нь ариутгалын албадад хархны цогцсыг өгөх юм байна.

Хархнууд Жакарт хот орчмын хогийн цэгүүдийг эзлэн авч, тоо толгой нь хянах, тогтоон барих боломжгүй хэмжээнд хүртэл нэмэгдсэн тул ийм арга хэмжээ авч байгаа аж.

Шинэ Зеландын эрх баригчид ойрын үед Индонезитай адилаар хархнуудад дайн зарлахаар төлөвлөөд байгаа. Шинэ Зеландын эдийн засаг хархнуудаас болж жил болгон хоёр тэрбум долларын алдагдал хүлээдэг болохоор устгалын ажил эхлүүлэхээс өөр аргагүй.

Зуу гаруй жилийн өмнө Энэтхэгийн Хятадын хойгийг булаан эзэлсэн Францын колончлогчид хархыг устгах анхны кампанит ажлыг Вьетнамын Ханой хотноо явуулахыг оролдож байсан тухай “The Independent” сонин сонирхуулжээ. Тэр үед алагдсан хархны сүүлийг устгал хариуцсан албан тушаалтанд авчирч өгөөд мөнгөн шагнал авах болзол тавьсан байж. Гэтэл хархны ангуучид нь мөнгөний тогмол эх үүсвэртэй болохын тулд хархны тоо толгойг нь цөөрүүлэхгүй байх ёстой гэж үзээд барьсан мэрэгчийнхээ сүүлийг нь таслаад суллан тавьдаг байж. Үр дүнд нь хархны тоо толгой цөөрөөгүй төдийгүй улам ч нэмэгдсэн учраас уг устгалын ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон түүхтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан