Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
АНУ-ын хиймэл дагуулд учруулж байгаа Орос, Хятадын аюулыг хариулах ёстой гэнэ

2025 он гэхэд Орос, Хятад хоёр нь Дэлхийн тойрог зам дээр байгаа Америкийн дурын хиймэл дагуулыг устгах чадвартай болно гэдгийг Америкийн Цэргийн нисэх хүчний генерал Нина Армагно анхааруулав. Нью-Мексико мужид Америкийн зэвсэгт хүчний захиалгаар баригдсан сансрын уудмыг хянах телескопыг хүлээлгэн өгөх үеэр хэлсэн үгэндээ Армагно нь “Иймээс АНУ ба манай холбоотнууд нь дайснуудын зүгээс бидний ашиг сонирхлын эсрэг зүйлс хийлгэхгүй байх ёстой. Бид үүнийг хүчний байр суурьнаас хийх ёстой” гэжээ. Орос, Хятадын зүгээс түрэмгий байдал гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан хараад бодитоор илрэх үед нь АНУ өөрийн өмчөө хамгаалах шийдэмгий алхам хийхэд бэлэн байх ёстой гэж Нина Армагно үзжээ.

Үүний тулд сансарт ямар объектүүд байрлаж байна, тэд ямар үйл ажиллагаа явуулж байна, ямар зориулалттай объектүүд байгаа тухайд сайн мэддэг байх ёстой аж. Үүнээс өмнө буюу тавдугаар сард Америкийн цэргийнхэн Орос Хятад хоёрыг өөрийнх нь хиймэл дагуулын бүлэглэлийг устгах тусгай зэвсэг үйлдвэрлэж байгаа гэж мэдэгдэж байсан юм. Тухайлбал, БНХАУ-ын хийж байгаа пуужингийн туршилт нь Америкийн цэргийн зориулалттай хиймэл дагуулуудыг устгахад чиглэсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Оросын Гадаад хэргийн яамнаас үүнтэй холбоотойгоор Америкчуудын хийж байгаа “сансрын  аюул” гэгчийн талаарх мэдэгдэл нь ямар ч бодит үндэслэлгүй гэсэн тайлбар өгч байсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан