Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Хорвоод хоёр дахин “мэндэлсэн” охин АНУ-ынх
АНУ-ын иргэн Маргарет Бомер жирэмснийхээ 16 дахь долоо хоногт төрөх хүүхэд нь хавдартай, энэ нь ургийн өсөлт, цаашдын амьдралд нь муугаар нөлөөлөхийг мэдэж авсан байна. Ийм хавдар 35 мянгад нэг тохиолддог гэж доктор Даррелл Касс хэлжээ.
Эмч нар жирэмслэлтийг зогсоохоор шийдвэрлэсэн ч Бомер өөр арга зам хайхаар шийдвэрлэсэн байна. Тэр хүүхдийг төрөхөөс нь өмнө мэс засал хийж хавдрыг нь авахыг зөвшөөрснөөр жирэмсний 24 дэх долоо хоногт нь урагт мэс засал хийж, энэ мэс засал таван цаг үргэлжилсэн байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр бол хавдар авахад ердөө 20 минут зарцуулсан бол бусад цагт нь ургийг гаргаж авах, дахин эхийн хэвлийд нь суулгах ажилбар хийжээ. Энэ хугацаанд бүрэн төлжөөгүй ургийг “амьдруулах бүхий л арга хэмжээ” авч байснаар ургийн зүрх маш удаан ч гэсэн цохилж байж. Эцэст нь ургийг эхийн хэвлийд нь буцаан суулгаж чаджээ.
Маргарет Бомер жирэмснийхээ 36 дахь долоо хоног дээрээ 2,5 кг жинтэй эрүүл охин төрүүлж Линли Хоуп хэмээн нэрлэсэн байна. Төрсний нь дараа найм дахь долоо хоногт нь түүнээс хавдрын нь үлдэгдлийг авах мэс засал хийжээ.
Ийнхүү америк охин энэ хорвоод хоёр дахин мэндэлж, одоо эрүүл бойжиж байна.
АНУ-ын иргэн Маргарет Бомер жирэмснийхээ 16 дахь долоо хоногт төрөх хүүхэд нь хавдартай, энэ нь ургийн өсөлт, цаашдын амьдралд нь муугаар нөлөөлөхийг мэдэж авсан байна. Ийм хавдар 35 мянгад нэг тохиолддог гэж доктор Даррелл Касс хэлжээ.Эмч нар жирэмслэлтийг зогсоохоор шийдвэрлэсэн ч Бомер өөр арга зам хайхаар шийдвэрлэсэн байна. Тэр хүүхдийг төрөхөөс нь өмнө мэс засал хийж хавдрыг нь авахыг зөвшөөрснөөр жирэмсний 24 дэх долоо хоногт нь урагт мэс засал хийж, энэ мэс засал таван цаг үргэлжилсэн байна.

0 Сэтгэгдэл