96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Нийтийн тээврийн салбарт 300 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгоно
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээний чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудалд хамтран ажиллах болно. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжинд 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ нь танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ” гэлээ.
Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн салбарт олон олон төслийг бид судлан үзэж байна. Мөн нийтийн тээврийн асуудал гэдэг нь дан ганц автобусаар зогсохгүй такси үйлчилгээ ч орж байгаа юм. Бид автобус, таксины үйлчилгээг сайжруулах иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгөхийн тулд анхааран ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл