Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Японы Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг есөн жил болгоно
Б.БАДРАЛ

Японы эрх баригч Либерал-ардчилсан нам дүрмэндээ өөрчлөлт оруулж, зургаан жил байсан намын даргын бүрэн эрхийн хугацааг сунган есөн жил болгож байгаа тухай “Киодо” агентлаг мэдэгджээ. Эрх баригч намын даргын хувьд Либерал ардчилсан намын дарга Синзо Абэ нь Япон улсын Ерөнхий сайдын албыг давхар хашдаг. Эрх баригч намын дүрмэнд нь өөрчлөлт орсны дараагаар Абэ нь 2018 онд судлаа тавьж өгөлгүйгээр намын дотоод сонгуульд өрсөлдөн ялбал 2021 он хүртэл Ерөнхий сайд хэвээр байх боломжтой болох аж. Либераль ардчилсан намын дүрэм ёсоор намын даргыг гурван жилийн хугацаатай сонгодог бөгөөд нэг сонгогдсон дарга хоёроос илүү дараалан сонгогдох ёсгүй. Харин шинэчлэл явуулснаар “гурван бүрэн эрх-есөн жил” гэсэн зарчмыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, намын дарга нь гурван удаа улиран сонгогдох боломжтой болох юм.

Одоогийн Ерөнхий сайд Синзо Абэ 2012 онд намын даргаар сонгогдсон бөгөөд одоо үйлчилж байгаа намын дүрмээр 2018 оны есдүгээр сард намын дарга ба Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух ёстой. Гэвч Либерал-ардчилсан нам дахь түүнийг дэмжигчид Японд эдийн засгийн шинэчлэл явуулах, 2020 оны Токиогийн Олимпод бэлдэх ажлыг илүү чанартай болгох үүднээс түүний бүрэн эрхийг хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ. “Гурван бүрэн эрх-есөн жил” гэсэн шинэ зарчмыг 2017 оны гуравдугаар сард явагдах Либерал-ардчилсан намын хурал дээр эцсийн байдлаар баталгаажуулна. Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Батлан хамгаалахын сайд Шигэрү Ишиба нарыг Либерал-ардчилсан намын даргын суудлын төлөө өрсөлдөх боломжтой гэж үздэг ч бодит байдал дээр Абэ-тэй хүч үзэх хүчтэй өрсөлдөгч байхгүй гэж судлаачид үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан