Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Алдарт Филаделфиа оркестр Улаанбаатар хотод тоглоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. 2016 оны гуравдугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд н.Алтангэрэл Улаанбаатар хотыг төлөөлж, Филаделфийн оркестрийн захирал А.Вулгамортой “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу дөрөвдүгээр сард тус оркестрийн менежер хатагтай Кэйтээр ахлуулсан ложистикийн баг Улсын филормони, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтарсан тоглолт хийхээр ярилцсан тухай танилцууллаа. Ноён Владимир Петрович “Ирэх жилийн зургаадугаар сард бид Улаанбаатар хотод тоглоно. Магадгүй энэ баг нь Америкаас Монголд ирж байгаа хамгийн том баг байх гэж бодож байна. Энэ нь манай улс болон Улаанбаатар хотын олон жилийн хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт найдаж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын хувьд таниас зохион байгуулалт болон тайз талбайн дэмжлэг хүсч уулзаж байгаа юм. Бид багаараа болон Монголын уран бүтээлчидтэй хамтран танхимд хоёр удаа, задгай талбайд нэг удаа тоглох төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Филаделфиа оркестр манай улсад ирж тоглох гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Манай хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагаа болон бусад олон зүйл дээр хамтран ажиллах харилцаанд маш том дэвшил болно гэж найдаж байна. Улаанбаатар хотын зүгээс зохион байгуулалтын тал дээр анхааран ажиллана. Бид та бүхнийг тоглолт хийх бүх боломжоор хангаж өгөхөд бэлэн байна. Мөн өмнөх удирдлагуудтай ярилцаж, хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлуудаа ч үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж бодож байна” гэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл