Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эмэгтэйчүүд яагаад нөхрөө мэхэлдгийг эрдэмтэд тогтоожээ

Их Британийн эрдэмтэд эхнэр нөхөр яагаад бие биенээ араар нь тавьдгийг олж тогтоохоор 1000 гаруй хүнд санал асуулга явуулжээ. Эцэст нь тэд ердөө л энэ араншин эцэг эхээс “өвлөдгийг” тогтоосон байна.

Санал асуулгад ердөө л “Таныг нөхрөө араар нь тавихад юу нөлөөлдөг вэ” гэсэн асуулт тавьсанд 71 хувь нь нэгэн цагт ээж минь ч гэсэн аавыг минь мэхэлж, араар нь тавьдаг байсан гэж хариулжээ. Харин эрчүүдийн 45 хувь нь л өөрийнхөө явдлыг эцэг эхтэйгээ холбон тайлбарласан байна.

Энэ хариултыг задлан шинжлээд эрдэмтэд  хүүхэд ямагт эцэг эхийнхээ ёс суртхуун, биеэ авч яваа байдлыг ажиглаж энэ нь өөрийн нь зан суртхуунд нөлөөлөн төлөвшдөг юм байна гэж дүгнэжээ. Бие биеэ мэхэлж, араар нь тавьддаг гэр бүлд өссөн хүүхэд том болоод мөн л ийм хүн болдог гэсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн 89 хувь нь нөхрөө араар нь тавих нь тийм ч сайн зүйл биш гэж хариулсан бол эрчүүдийн 83 хувь нь ийм дүгнэлт хийжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан