Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Вьетнамд зика вирустэй хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгджээ

Вьетнамд “зика” вирусийн халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр Вьетнам нь ийм тохиолдол бүртгэгдсэн Зүүн Өмнөд Азийн хоёр дахь улс боллоо. Өнгөрсөн есдүгээр сард Таиландад хэт жижигхэн толгойтой хоёр хүүхэд төрсөн юм.

Вьетнамын төвийн нутгийн Дак-Лак мужид төрсөн дөрвөн сартай хүүхэд “зика”-гийн улмаас хэвийн хэмжээнээс хэт жижигхэн толгойтой гарсныг цусны  болон бусад шинжилгээгээр тогтоосон гэж албаны хүмүүс хэлэв.

Хүүхдийн ээжид жирэмсний гурван сартай байх үед нь халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэнэ. Ингээд 10 дугаар сард авсан шинжилгээгээр энэ эмэгтэй “зика”-гийн халдвар авсан болохыг тогтоожээ.

Одоогоор Вьетнамд энэ эмэгтэйг оруулаад “зика”-гийн халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдээд байна.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан